2020 оны жилийн эцсийн байдлаар Улаанбаатар хотод гэр хороололд 208 мянган өрх аж төрж буй. 2016 онд энэ тоо 216 мянга байсан бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 8000-аар цөөрчээ. Энэ оны есдүгээр сард гэр хорооллын 10 мянга орчим иргэнээс авсан судалгаагаар орон сууцанд 84.7 хувь нь орох хүсэлтэйгээ илэрхийлсэн байна. Ингэхдээ 49.2 хувь нь орон сууцаа түрээслээд өмчлөх, 29.5 хувь нь газар, өмчөө орон сууцаар солих хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 28 байршлын 85 хэсэгчилсэн талбайд 123 мянган айлын орон сууц ашиглалтад орох талаар албаныхан мэдээлж буй. Энэ нь гэр хорооллын 26 хувийг эзэлж байгаа юм. Дээрх төслийн хүрээнд:
- 2022 онд - 3500,
- 2023 онд -4800,
- 2024 онд - 5300,
- 2025 онд - 6400 гэх зэрэг нийт 20 мянган айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.