Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1625 хүнээс шинээр коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 931 нь нийслэлд, 680 нь орон нутагт бүртгэгджээ.
Коронавируст халдвараар өвчилсөн 10 хүн өчигдөр нас барлаа. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 17619 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол 3 012 нь хүүхэд, 1 109 нь жирэмсэн эх байна. Гэрийн ажиглалтад 55 509 иргэн байна.
Өнөөдрийн байдлаар дархлаа сэргээх тунд улсын хэмжээнд 398 573 хүн хамрагдсан байна.