“National Geographic”, “Traveller” сэтгүүл хамтран амьдралынхаа хугацаанд заавал аялах ёстой газруудын жагсаалтыг шинэчлэн гаргажээ.
50 гаруй орныг нэрлэсэн уг жагсаалтад Азийн орнууд түлхүү багтсан байна. Тухайлбал, Шри Ланкийн цай, БНХАУ-ын эртний соёл, Мьянмарын шашны аяллыг онцолсон бөгөөд уг жагсаалтад Пакистан, Ливи улс шинээр оржээ.
Заавал аялах ёстой Азийн 10 орны тоонд Монголыг багтаан, уулын аялал хийхэд тохиромжтой хэмээн тодотгосон байна. “Уулын аяллаар Австрали тэргүүлдэг байсан ч Монгол орон өндөрлөг бүсэд нууцлаг оршдог нь уулын аялагчдын сонирхлыг тэндхээс ч илүү татдаг” хэмээн бичжээ.
Мөн Цаст уул, Хархираа голын хөвөөнд орших хотончуудын амьдралын хэв маягтай танилцахыг аялагчдад санал болгосон байна.
Ж.Тэгшээ