Энэ сарын 22-нд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэнийг дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, тус улсын иргэн Л 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 21.00 цагийн үед биедээ их хэмжээний мөнгөтэй явж байхад нь үл таних хоёр эрэгтэй түүнийг хүчээр машинд суулгаж, мөнгө, гар утсыг нь дээрэмдсэнийг цагдаагийн албан хаагчид тогтоожээ. Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас шуурхай эрэн сурвалжилж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсны дүнд гэмт хэрэг үйлдсэн Б,Ч,Х нарыг олж, цагдан хорьсон байна. Одоогоор хэргийн шалгах ажиллагаа үргэлжилж буй талаар ЦЕГ-аас мэдээллээ.