Төв аймгийн нутаг дэвсгэрт энэ сарын 23-нд иргэн С гэгч нь мотоциклтой, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ ирж хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийнхэндээ агсам тавьж, биед нь халдах үед эхнэр Х нь түүний биед нийт 9 удаа хутгалж, толгой тус газарт 5 удаа хурц мохоо биетээр цохиж амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Амь хохирогч С нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Одоогоор Сэжигтэн Х-ийн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, цагдан хорих саналыг тус аймгийн прокурорын газарт хүргүүлэн, Төв аймаг дахь цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй талаар ЦЕГ-аас мэдээллээ.