Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1669 хүнээс шинээр коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 917 нь нийслэлд, 752 нь орон нутагт бүртгэгджээ.
Коронавируст халдвараар өвчилсөн 12 хүн өчигдөр нас барлаа. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 17 688 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол 3 186 нь хүүхэд, 1 161 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн ажиглалтад 52 мянга 698 хүн байна.
Ташрамд дурдахад, коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 2 256 866 хүн хамрагдсан бол хоёрдугаар тунд 2 138 490 хүн хамрагджээ. Дархлаа сэргээх гуравдугаар тунд улсын хэмжээнд 393 631 хүн хамрагдсан байна.