Төрсөн эцэгтээ хүчиндүүлсэн гэх хоёр настай охины шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Харин цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэргийг хаасан гэнэ. Дуучин Ч.Уранхолбоо энэ талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан байхад хэргийг хаасан нь сэтгэл эмзэглүүлж байна. Мөн энэ хэрэгт ажиллаж байсан өмгөөлөгч нар хэргийг өмгөөлөхөөс татгалзсаныг гайхаж байна. Хоёр ч өмгөөлөгчид төлбөр өгсөн. Туслахаараа дамжуулж мөнгө аваад алга болсон. Гэхдээ бид хэргийг өмгөөлөх хүнийг олсон. Би хохирогч охины ээжтэй холбогдон энэ хэргийг дуустал хууль, эрхзүйн талаас туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн. Гэвч өмгөөлөгч нартай нь болон хэргийг мөрдөж байгаа мөрдөгчтэй нь холбогдохоор олон удаагийн оролдлого хийсэн ч утсаа ер авдаггүй.
Шүүх эмнэлгийн дүгнэлт болон охинд гарч буй эмгэгүүдийг би нүдээр харсан. Энэ бүхнийг нотлох баримт болгохгүй байгааг гайхаж байна. Өмгөөлөгч нарын зүгээс энэ хэрэг хэрэгсэхгүй болох юм байна, учир нь дараа дараагийн шатны дүгнэлтүүдээр охин ямар нэгэн гэмтэлгүй гэж гарсан учраас эцсийн үр дүндээ хэрэгсэхгүй болох юм байна гэх шалтгааныг хэлж байсан" хэмээлээ.