Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1231 хүнээс шинээр коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 739 нь нийслэлд, 492 нь орон нутагт бүртгэгджээ.
Коронавируст халдвараар өвчилсөн 11 хүн өчигдөр нас барлаа. Ингэснээр нийт барсан хүмүүсийн тоо 1604 болж байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 17 806 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол 3182 нь хүүхэд, 1153 нь жирэмсэн эх байна.