Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны аравдугаар сарын 18-22-нд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 212 гомдол, хүсэлтийг шийдвэрлэжээ. Улмаар мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 403 даалгавар бичгээр өгсөн байна.
Түүнчлэн гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 17 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 6 шаардлага бичиж хүргүүлжээ.
Товчхондоо өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаалтын 2576 хэрэгт хяналт тавьж, 275 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.