Эрээн боомт хаагдсанаас болж, өргөн хэрэглээний барааны үнэ, тэр дундаа барилгын материалын үнэ өсөж буй. Тиймээс үнийн өсөлт, хөөрөгдөлт нийслэлийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж буй ажил, үйлчилгээнд саад учруулсан тохиолдол байгаа эсэхийг нягтлан хянах, “Ковид-19” халдварт тахлын эмчилгээнд хэрэглэж буй эм, тарианы үнэ өсөхөөс сэргийлэх, ялангуяа алслагдсан гэр хороололд эмийн хангамж, үнэ ханш ямар байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран хяналт шалгалт хийхээр болсон талаар НЗДТГ-аас мэдээллээ.