Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1095 хүнээс шинээр коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 808 нь нийслэлд, 287 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 6064 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарав.
Коронавируст халдвараар өвчилсөн 6 хүн өчигдөр нас барлаа. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 19 093 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол 3 184 нь хүүхэд, 1 248 нь жирэмсэн эх байна.
Бэлтгэсэн: Б.Содгэрэл