Вакцин хийлгээгүй хүмүүс дунджаар 16 сард нэг удаа COVID-19 халдвар авах өндөр магадлалтай гэж Их Британийн Лидсийн их сургуулийн судлаачид мэдэгджээ.
“The Guardian” сонинд бичсэнээр, эрдэмтэд коронавирусийн эсрэг дархлаа нь цаг хугацааны явцад буурч, дахин халдвар авахад хүргэдэг болохыг тогтоожээ.
Мөн Данийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар 65-аас доош насны хүмүүсийн 80 хувь нь дор хаяж зургаан сарын хугацаанд дахин халдвар авахаас хамгаалагндсан бол 65-аас дээш насны хүмүүсийн ердөө 47% хувь нь хамгаалагддаг аж.