Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн V хорооны нутаг, “Чингис Соосэ” дээд сургуулийн урд талын автобусны буудал дээр тавдугаар сарын 12-13-нд шилжих шөнө хоёр хүнийг хутгалж амь насыг нь хохироосон хэрэг гарсан билээ. “Бэгдү-Од”, “Өгөөжтэй” ком панийн дэлгүүрийн үүдэнд Сон гинохайрхан дүүргийн I хорооны иргэн 38 настай Б, Баянз үрх дүүргийн XXI хороонд ор шин суудаг 32 настай С нарыг хө нөөсөн байсан бөгөөд хэргийн газрын ойролцоогоос тэдний ууж байсан “Хөх тэнгэр” нэртэй архины шилийг эд мөрийн баримт болгон авсан юм. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тэд архи уусан нь батлагдсан бөгөөд талийгаач С нь зүрх болон далан тус газраа хутганы хоёр, Б нь нэг шархтай байжээ.
Талийгаачдын цогцосны нэгийг автобусны буудлын дэргэдэх ТҮЦ-ний ард, нөгөөг нь дэлгүүрийн өмнөх талбайд орхисон байжээ. УМБГ, ЭЦГ, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилт нууд нэлээд хуга цааны турш эрэн сурвалжилж байж энэ хэрэгт холбоотой гурван хүнийг олж тогтоосон аж. Гэхдээ тэдний хоёр нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээхгүй байгаа гэнэ. Гэсэн хэдий ч нотлох баримт, явсан марш рут зэрэг нь тэднийг буруутгах үндэслэл болоод байгаа аж. Харин уг хэргийн сэжигтэн эмэгтэй нь “Бид тухайн үед автобусны буудлын дэргэд хамт архи уусан. Улмаар маргалдаж талийгаач Б, Н нарыг хутгалж бүрэлгэсэн” гэж мэдүүлсэн гэнэ. Энэ тухай мэдээллийг УМБГ-аас ЦЕГ-т хүргүүлнэ гэж байсан ч дугаар шилжих мөчид хараахан шилжүүлээгүй байлаа.
Мөн энэ хэргийг шалгаж дуусааг үй байхад тус дүүрэгт бас нэгэн ноцтой хүн амины хэ рэг гарчээ. Талийгаачийг хэн бо лохыг цаг даагийнхан өчигдөр хараахан тогтоож амжаагүй бай сан бөгөөд “Оюутолгой” ком панид ажиллаж байсан хүн байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлсэн бай на. Та лийгаачийн цогцсыг энэ сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн XI хорооны нутаг дахь жалганаас олсон бөгөөд цагаан шуудайд хийгээд орхисон байжээ.
Г.РАВЖАА