ХХААХҮЯ, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбооны санаачилгаар "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн 2021" нэгдсэн арга хэмжээг 15 дахь жилдээ зохион байгуулж байна. Арьс шир, ноос ноолуур, хүнс, гоо сайхны үйлдвэрлэлийн салбарын экспортын бүтээгдэхүүний чанар стандартыг сайжруулах, гадаад худалдааг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, хэрэглэгчдийг нэг дороос худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой тус үзэсгэлэн худалдаа Мишээл экспо төвд энэ сарын 25-ныг дуустал үргэлжилнэ.
Тус үзэсгэлэнд:
-Нэхий дээл, үслэг хувцас
-Ноос, ноолууран нэхмэл, сүлжмэл хувцас
-Савхин хувцас, арьсан гутал цүнх
-Хүнсний бүтээгдэхүүн
-Оёмол бүтээгдэхүүн
-Гоо сайхны бүтээгдэхүүн
-Бэлэг дурсгал, жижиг эдлэл гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний томоохон үйлдвэрлэгч болох Дархан нэхий, Дархан минж, Булигаар, Мон ирээдүй, Агни, Брэнд гутал, Алтай кашмер, Говь, Гоёо, Блю Скай кашмер зэрэг 100 гаруй компани оролцож байна.