Сүүлийн 24 цагт коронавирусийн 1321 тохиолдол батлагдаж, 17 иргэн нас баржээ. Тодруулбал, 753 нь нийслэлд, 568 нь орон нутагт батлагджээ. 18 786 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бол 50 010 иргэн гэрийн хяналтад байгаа талаар эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.