Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1,733 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Үүнээс дотоодын халдвар 1,731 бол зөөвөрлөгдсөн тохиолдол хоёроор нэмэгдсэн байна.
Дотоодын халдварын тухайд
- Улаанбаатарт - 1,086
- Орон нутагт - 645 тохиолдол PCR-аар батлагджээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 17 хүн нас барсан талаар ЭМЯ мэдээллээ. Ингэснээр COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,570 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18,384 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 51,682 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 8,655
- Хүндэвтэр- 7,158
- Хүнд – 2,220
- Маш хүнд – 351 хүн байна.
Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа юм.