Энэ оны гуравдугаар улиралд 1 120 907 иргэнд 56.3 тэрбум төгрөгийн буцаан олголтыг энэ сард багтаан иргэдийн дансанд шилжүүлэх талаар албаныхан мэдээллээ.
НӨАТ-ийн буцаан олгох журамд “Албан татвар төлөгчийн буцаан олголт авах урамшууллын дүнгээс татвар төлөгчийн хүсэлтээр бусад төрлийн албан татвар, төлбөр, хураамжид суутган тооцож болно” гэсэн нэмэлт, өөрчлөлт орсон. Тус журам нь энэ улирлаас эхэлж буй гэнэ.
Өөрөөр хэлбэл НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтоороо татвар төлөхийг хүсвэл ebarimt системээр нэвтэрч, хүсэлт илгээх юм. Тус системд таны төлөгдөөгүй татварын нэхэмжлэхийг автоматаар харуулна. Эдгээрээс төлөх татварынхаа хүсэлтийг сонгон “ТИЙМ” гэсэн товчийг дарснаар таны хүсэлт бүртгэгдэж, татвар төлөгдөх гэнэ.
Төлөх боломжтой татварын төрөл:
- Авто тээврийн хэрэгслийн албан татвар
- Галт зэвсгийн албан татвар
- Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
- Газрын төлбөр /газар эзэмшигч/
- Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/