Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1719 хүнээс шинээр коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 964 нь нийслэлд, 755 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд 6064 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарав. Харамсалтай нь, коронавируст халдвараар өвчилсөн 19 хүн өчигдөр нас барсан аж. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1553 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 18 841 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол хөнгөн хэлбэрийн оноштой 52399 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 9043 нь хөнгөн, 7162 нь хүндэвтэр, 2269 нь хүнд, 367 нь маш хүнд гэсэн оноштой аж.
Бэлтгэсэн Б.Содгэрэл