Эрүүл мэндийн яамнаас 7 хоног бүрийн баасан гарагт коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж буй. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийт иргэдийн 18.9 хувь нь гуравдугаар тундаа хамрагдсаныг энэ үеэр хэллээ. Үүнийг дүүргээр нь авч үзвэл, Баянзүрх дүүргийн хүн амын 23 хувь, Баянгол дүүрэг 20 хувь, Хан-Уул дүүрэг 26 хувь нь сэргээх тундаа хамрагдсныг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлэв. Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболд “Ковид-19-тэй тэмцэхэд явуулын дархлаажуулалтын баг гаргаж, гуравдугаар тунгийн явуулын баг гаргаж ажиллаж байна. Их дээд сургуулийн байр, хүн ам ихээхэн байдаг Зэвсэгт хүчний жанжин штаб, яамд болон төрийн байгууллагуудад явуулын баг очиж ажилчин, алба хаагчдыг вакцинд хамруулж байна. Албан байгууллагууд хамрагдвал зохих ажилтан, алба хаагчдынхаа тоог бидэнд урьдчилж гаргаж өгөх хэрэгтэй. Хамгийн багадаа 50 хүнээс багагүй хүний тоо өгч байж, явуулын баг очиж үйлчлэх боломж бүрдэнэ. БНСУ энэ оны наймдугаар сараас иргэдээ гуравдугаар тунд хамруулж эхэлсэн. Одоогийн байдлаар хүн амынхаа 26.1 хувийг бүрэн тунд хамруулсан. Нийт иргэдийнхээ 56.5 хувийг нэгдүгээр тунд хамруулаад байна. Тус улс ирэх сарын 1-нээс эхлэн хилээ нээж, хэвийн амьдралдаа шилжихээр болсон байна. Шинэ коронавирусийг анх шалтгаан тодорхойгүй, уушгины хатгалгаа гэж нэрлэж байсан. Өнөөдөр эмгэг жам болоод урьдчилсан сэргийлэх арга техник ч тодорхой болсон” гэв.
Бэлтгэсэн Б.Содгэрэл