НОК-оос зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр НЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр:
"Өнгөрсөн долоо хоногт 6429 хүн эмчлүүлж байсан бол энэ долоо 6513 болж өслөө. Эмнэлгүүдийн ачаалал их байна. Эмч нарын өрөө болон бусад боломжит өрөө тасалгаануудад ор дэлгэн ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт эмчлүүлж байсан иргэдийн 18 хувь нь хөнгөн оноштой байсан бол энэ долоо хоногт 16.1 хувь нь хөнгөн оноштой байна. Эдгээр иргэн хэдийгээр хөнгөн оноштой гэж байгаа ч хавсарсан өвчтэй, хавдартай, эрүүл мэнд нь хурдан хугацаанд муудах эрсдэлтэй, эмнэлгийн хяналтад байх шаардлагатай байгаа юм. Харин хүндэвтэр оноштой иргэдийн тоо энэ долоо хоногт өссөн. Өнгөрсөн долоо хоногт 52.9 хувь байсан хүндэвтэр оноштой иргэдийн тоо энэ долоо хоногт 55 хувь болж өссөн байна" гэв.