Дорнод аймгийн Чулуунхороот суманд одоогоос 15 жилийн өмнө хүн амины ноцтой хэрэг гарч, хохирогчийг уурын зууханд шатаасан хэрэг гарсан юм.
Энэ хэргийг жил гаруйн өмнө Дорнод аймгийн Цагдаагийн газар, Эрүүгийн цаг даагийн газрын ажилтнууд ил рүүлж, А.Ганболд тэргүүтэй гурван хүнийг саатуулан шалгаж байгаа талаар бид мэдээлсэн.
Энэ тухай тэр үед аймгийн Цагдаагийн газрын албаны хүнээс тодруулахад нэр бүхий гурван хүн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байгаа хэмээн мэдээлж байсан.
Гэвч энэ хэрэгт холбогдсон Аюурын Ганболд гэгч нь гэмт хэрэгт холбогдолгүй нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогджээ.
Түүнийг гэмт хэрэгт нүүдийн нэг байсан гэж бичсэндээ хүлцэл өчье.