Засгийн газрыг огцор хэмээн төв талбайд суулт зарлаж буй С.Жавхланг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн алба хаагчид авч явлаа. Тодруулбал, өчигдөр иргэн О.Отгонтөгс "С.Жавхлан орон даяар тоглолт хийх дөрвөн тэрбумыг шийдэж өг, үгүй бол суулт зарлана гэж сангийн сайдыг сүрдүүлсэн" гэж мэдээлсэн. Тиймээс Эрүүгийн цагдаагийн албаныхан дөрвөн тэрбумын асуудлаар байцаалт авахаар түүнийг цагдаагийн хэлтэс рүү авч явлаа.