Манай улсад хулгай, дээрмийн хэрэг бараг өдөр бүр гарч байдаг. Улсын хэмжээнд бүрт гэгдсэн хэргийн дийлэнхийг энэ төрлийн хэрэг эзэлдэг. 1970 оны зургадугаар сарын 16-нд гарсан нэгэн хэрэг НАХЯ, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газраас хальж, Намын төв хороо, Сайд нарын Зөвлөлийн чихэнд хүрч, олны анхаарлыг татсан гэдэг.
Улсын төв музейн дээврийг гэмт хэрэгтэн цоолж ороод түүхийн нэн ховор, дахин давтагдашгүй үнэт зүйлс хулгайлсан байв. Хэргийн газарт цагдаагийнхан үзлэг хийж, ширээний булангаас долоовор хурууны, Д.Сүхбаатарын шармал ба римал дээрээс эрхий хурууны хээ, дээврийн орчмоос усны гутлын мөрнөөс өөр ямар нэг зүйл олсонгүй. Түүхийн нэн ховор, тэ гэхдээ бүр алтан эдлэлийн сан хөмрөгт орсноос харахад сайн мэддэг хүн бололтой гэсэн таамаг цагдаагийнхан дэвш үүлжээ.
Хэргийн газар ямар нэгэн эд мөрийн баримт гэхээр зүйл үлдээгээгүйг бодоход туршлагатай хүн байх нь гэсэн таамаг тэдэнд байв.
Ингээд гэмт хэрэгтнийг илрүүлэх ажил эхэллээ. Цагдаагийн хамгийн чадвартай, дадлага туршлагатай гэсэн ажилтнуудыг Ажлын хэсэгт оруулан мөрдөн шалгах ажлыг эхлүүлжээ. Гэмт хэрэгтнийг илрүүлэхээр уйгагүй ажиллаж, бас зэм хүртэж байсан хошууч Д.Цэрэнгялбаа Ажлын хэсгийн гол ажилтан байлаа. Нийслэлийнхний алт, мөнг өн эдлэлээ зарж борлуулж, өөрт байгаа алт, мөнгөөр ээмэг, зүүлт хийлгэдэг гол газар нь Урт цагаан байв. Тус газрын баруун хэсэгт байрладаг дархчуулд их хэмжээний ал тан эдлэл зарах, үнэт эдлэл хийлгэх гэсэн хүнийг мэдээлж байхыг сануулж, өөрсдөө байнгын хяналт тавьсан ч ахиц га рахгүй сар, өдөр өнгөрсөөр. Нэгэн өдөр цагдаагийн ажил тан алттай холбоотой нэг мэдээлэл дуулгах нь тэр.
Зуун айлын хүнсний дэлгүүрт Отгон гэгч залуу халамцуу үедээ “Алт хямдхан зарна” гэж худалдагч хүүхн үүдэд хэлсэн болохыг мэд сэн даруй түүнийг саатуулан шалгаж эхэлжээ. Гэрт нь үзлэг нэгжлэг хийхэд ямар ч зүйл илэрсэнгүй. Харин өмднийх нь халааснаас долоон цэн алт гарлаа. Отгон танихгүй хүнээс авсан хэмээн удаа дараа мэдүүлж байсан ч мөрдөн бай цаагчид уйгагүй ажилласны дүнд сая нэг үнэнээ хэлэв. Түүний ах дархан хүн байдаг бөгөөд алт зарна гэсэн хүнээс авсан болохыг олж мэдээд ахыг нь байцаав. Тэрбээр дүүгийнхээ хэлснийг ярьж байснаа сүүлдээ Хүдэрхүү гэдэг хүнээс авсан гэдгээ хэлжээ.
Мөн тэд алт зарсан мөнгөө хуваадаг байснаа хүлээн зөвшөөрчээ. Хүдэрхүү гэж хэн бэ гэсэн асуултыг му харлах шаардлага гарсан учир хэнд ч мэдэгдэхгүй түүнийг мөрдөж, хувийн байдлыг нь тогтоох ажлыг эхлүүлжээ. Тэр бээр ял эдэлж байхдаа Бо роогийн алтны уурхайд чулуу бутлагчаар ажиллаж, чулуу тээ рэмддэг шир мэн тогоогоо цоолж бишг үй их алт авч байсан нэгэн аж.
Тэрбээр шоронгоос гарсан даруйдаа алт тай шороог мөнгөн усаар бариулж, түүнийгээ зарж борлуулдаг болсоор удсан байв. Цагдаагийн хошууч Д.Цэрэнгялбаа хууль зөрчин алт угаасан түүнийг саатуулан шалгах хүсэлт тавьсан боловч мөрдөн байцаах ажилд хяналт тавьж байсан прокурорынхон “Хаягдал шороо ашиглаж байгаа хүнийг гэмт хэрэгтэн гэж үзэх гэлээ. Мөрдөн байцаалт хангалтгүй хийж, аргаа барахдаа ийм зүйл гаргаж ирлээ” гэж зэмлэн, прокурорын шийдвэрээр Хүдэрхүүг суллажээ. Тэрбээр Усны гудамжны хятад өвгөнд алт худалдсанаа хэлснээр цагдаагийнхан хятад өвгө- ний алтыг хураажээ.
Мөрдөн байцаагч нар өвгөнийг амиа хорлох вий хэмээн болгоомжилж байсан ч дарга нь “Сайн ухуулж яриад явуул” гэснээр суллажээ. Гэтэл хоёр өдрийн дараа Гэсэр сүмийн хажуугийн үерийн даланд боомилж нас барсан хүн байна гэсэн дуудлагаар очтол нөгөө хужаа байв.
Ингээд хэргийг мөрдөж байсан Ажлын хэсгийнхэн насаараа цуглуулсан эд зүйлийг нь хурааж, сүрдүүлэн байцааснаас хүн амь насаа алдсан хэрэгт буруутгагдан чамгүй зэм хүртлээ. Гэсэн ч мөрдөн байцаах аж лыг үргэлжлүүлсээр, гэмт хэрэгт ний талаар хангалттай баримт мэдээлэл олдохгүй л байв. Намын төв хорооноос шаардлага ирж, чадваргүй, муу ажиллаж байна гэж шүүмжилжээ. Ардын хувьсгалын 30 жилийн ой болох гээд хөл хөдөлгөөн ихтэй байв. Гэмт хэргийг илрүүлэхэд цагдаагийн бүх ажилтан чадах ядахаараа туслалцаа үзүүлж, ямар нэ гэн зүйл дуулбал хэлж байх үүрэг хүлээв.
Цагдаагийн ажилтан Д.Сүхбат хоёр хүн хятад өвгөнд алт дэнслүүлж байгааг хараад барьж ирэв. Саатуулагдсан хоёр хүний нэг нь Төв музейд мужаанаар ажилладаг Б болохыг олж мэдээд мөрдөх ажлыг эхлүүлжээ. Албадан саатуулсан Б байцаалт авах бүрийд “Дорнод аймагт цэргийн дарга байхдаа хятад хүнээс бугуйн цагаар сольж авсан” гэхээс өөр зүйл ярихгүй байв.
Мөрдөн байцаагч нар өөр ямар нэгэн сэжигтэй зүйл олоогүй тул мухардалд орж, суллах тухай яриа гарч байжээ. Хошууч Д.Цэрэнгялбаа зөвлөлдөх уулзалт хийх санал гарган гэрт нь дахин нэгжлэг хийх хүсэлт тавьсныг зөвшөөрчээ. Нэгжлэг хийхдээ прокурор, шинжээчийг байлцуулан металл илрүүлэгч ашиглахаар болжээ. Халуу шатсан тэр өдөр Бийнд очлоо.
Эхнэр нь бухимдан “Та нар хэдэн удаа нэгжих гээ вэ. Бароны дээрэмчид үү” гэж уурласаар угтлаа. Хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу өглөөний 07.00 цагаас 13.00 цаг хүртэл нэгжлэг хийх ёстой гэдгээ хэлээд ажлаа эхэллээ. Хашааных нь булан тохой бүрийг нэгд нэгэнгүй металл хайг чаар шалгалаа. Дохио дуугарах бүрт газрыг ухаж шалгахад эвдэрсэн төмөр сав суулга, машины хуучин эд анги гарч ирсээр. Хашаанаас сэжигтэй нэг ч зүйл олдсонгүй.
Хамгийн сүүлд байшинтайгаа зэрэгцүүлэн барьсан шавар амбаарыг шалгах үлдлээ. Мөн л зэвэрч муудсан төмөр, хадаас энэ тэрхэн байх аж. Гэтэл улаан даавуунд боосон дэнс, дээр үеийн монгол мөнгө, Хятадын ёншгойт гэж нэрлэдэг зоос байхыг харав. Нэгжлэг хийж байсан хүмүүс түүнийг анзаарсангүй, харин төвөгшөөх маягтай байсан ч Д.Цэрэнгялбаагийн толгойд уншиж байсан зүйл нь зурсхийлээ.
Монгол цагаан мөнгө таван цэн, хятад ёншгойт долоон цэн алттай тэнцдэг гэдгийг санаад “Үүгээр хэмжээд байгаа юм биш байгаа” гэж бодов. Б-ийн эхнэрийн царай нь минчийж улайсан байхыг хошууч хараад таамагтаа итгэлээ. Мөрдөн байцаагч юу бодож байгааг анзаарааг үй бусад нь “Нэгжлэг хийх хугацаа дууслаа, явъя ” гэхэд “Удахгүй бүх зүйл олдоно” гэж хэлээд ажлаа үргэлжлүүллээ.
Өөртөө бүрэн итгэлтэй байсан байцаагч металл хайгчаа ашиглан олсон бор цаасанд боодолтой зүйлийг задалж халтардсан шаргал зүй лийг олсон жиндээ тавихад тав, долоон цэн алт болох нь тогтоогдов. Тэдгээр алтны дунд 30 гэсэн бичигтэй зүйл байгааг харангуутаа сэжигтэн Б энэ гэмт хэргийг үйлдсэн болохыг хөдлөшгүйгээр нотолж чадсанаа мэдэв.
Маршал Х.Чойбалсанд Гандан хийдээс алтан аяга бэлэглэхдээ энэ тоог бичсэнийг тэд сайн мэднэ. Ингээд Б-ийг байцааж, гэрээс нь олсон зүйлээ үзүүлэв. Гарах гарцгүй болсноо мэдсэн тэрбээр хаана нууснаа хэлэхээр Сэлбэ голын далан дээр ирлээ. Түүний заасан том чулууг холдуулж га зарт булсан лаазнаас их хэм - жээний алтан эдлэлийг хайлуулж хийснийг оллоо.
Үнэт эдлэл дунд түүхийн нэн ховор Уйгарын хааны морины гоёл 250 ширхэг алтан эдлэл, баавгайн дүрс бүхий мөнгөн тамга гээд дахин давтагдашгүй зүйлс байв. Ажлын хэсгийнхэн гэмт хэрэгтнийг жилийн дотор илрүүлж чадсандаа хязгааргүй баярлажээ. Тэднийг тухайн үед Алтан гадас, Байлдааны гавь яаны одонгоор урамшуулсан аж.