Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар дүүрэг бүрийн аж ахуйн нэгжүүдэд голомтын ариутгал, халдваргүйтгэл хийх ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.
Айл өрх, ажлын байр, тусгаарлалтын байрны зориулалтаар ажиллаж байсан байр, цогцос хадгалах байр, чандарлах төвүүд зэрэг бүх газарт голомтын халдваргүйтгэл хийж буй гэнэ. 2020 оны аравдугаар сарын 18-наас 2021 оны аравдугаар сарын 18-ны хооронд нэг жилийн хугацаанд 11 мянга гаруй цэг, байршилд, 8.2 сая ам метр талбайд голомтын ариутгал хийжээ.