Байнга зогисуулах нь улаан хоолойн хорт хавдар үүсч байгааг илтгэх магадлалтай тухай Британийн эмч нарын мэдээллээс иш татан “Express” хэвлэл бичжээ.
Сонинд тэмдэглэснээр ихэнх тохиолдолд хэт хурдан хооллох, хэт их идэх, архийг зүй зохисгүй хэрэглэх зэргээс болж зогисуулдаг. Гэсэн хэдий ч энэ шинж тэмдэг нь аюултай өвчний дохио ч болдог.
Британийн эмч нарын хэлснээр ходоод "хэвийн ажиллахаа больж, ямар ч шалтгаангүйгээр дүүрч, зогисуулах" нь хорт хавдрын шинж тэмдэг байх магадлал өндөр. 48 цагаас илүү зогисуулвал та яаралтай эмчид үзүүлж нарийн шигжилгээнд орох шаардлагатай .