Баянзүрх дүүргийн прокурорын газраас нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлж байгаа иргэдийн ажилласан цагийг хурууны хээгээр бүртгэх ажлыг эхлүүлж, эхний ээлжинд тус дүүргийн Нийтлэг үйлчилгээний газарт хурууны хээ унших төхөөрөмжийг байрлуулсан байна.
Ингэснээр ажил олгогч байгууллагын ажилтан нийтэд тустай ажил хийх иргэдийн ажилласан цагийг бүртгэхэд гаргадаг байсан зөрчлүүд арилж, ялыг шүүхийн шийдвэрт заасан хугацаанд бүрэн бодитой эдлүүлэх боломж бүрдэх юм.
Туршилтаар хэрэгжүүлж буй уг арга хэмжээг цаашид дүүргийн хэмжээн дэх нийт ажил олгогч байгууллагуудад суурилуулахаар төлөвлөжээ.