УМБГ-ын Онц хүнд, зохион бай гуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг мөрдөх тасагт хар тамхины хоёр ч ноцтой хэрэгтнийг шалгаж байна.
Нэлээд их хэмжээний цагаан тамхи буюу герион оруулж ирсэн тэдний хэрэг багагүй дуулиан болсон. Нэг бүр нь 15 орчим грамм, 40 гаруй ширхэг герионыг манай улсын хилээр хоёр залуу оруулж ирээд цагдаагийнханд саатуулагдан шалгуулж байгаа юм. Ал бан бус эх сурвалжийн мэдээгээр “Уг герионыг БНХАУ-аас оруулж ирэн гуравдагч орон руу дамжуулахаар зэхэж байсан бололтой. Бүр тодруулбал, манайхны залгиж гуравдагч орон руу тээвэрлэдэг хэлбэр хэмжээтэй байсан. 15 орчим грамм уг бодисын нэг нь л гэхэд хуруун чинээ байсан.
Үүнийг одоо манай Гаалийн төв лабораторид шинжилж байгаа” гэж тус лабораторийн эх сурвалж бидэнд ярьсан юм. Энэ талаар Мөрдөн байцаах газрынхнаас тодруулахад “Шалгах өчнөөн асуудал байгаа. Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн хариулав. ЭЦГ-ын эх сурвалжийн мэдээлснээр энэ хэрэгт холбогдуулж, эрэн сурвалжлах хэд хэдэн хүн байгаа юм байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн дундуур Баянзүрх дүүрэгт хэсэг залуу мансууруулах бодис хэрэглэж байгаад баригджээ.
Тус дүүргийн V хорооны нутагт Б.Төгөлдөр, С.Түвшинболд нар нэрийг нь мэдэхгүй ургамал татаж байжээ. НХЭГын алба хааг чид тэднийг үйлдэл дээр нь саатуулсан бөгөөд эд мөрийн баримт бол гож, өвс, усны сав, мөнгөн тэмдэгтийг хураан мөрдөн бай цаагч нарт хүлээлгэн өгсөн гэнэ.
Тэдэнтэй хамт бас хэд хэдэн залуу шалгуулж байгаа гэх мэдээллийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс өгсөн юм.
Г.Цолмон