Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас аймаг бүрийг "Ажил мэргэжлийн төв"-тэй болгох төсөл хэрэгжүүлж буй. Дэлхийн банкны санхүүжилтээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уг төслий төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд 14 аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх орчин нөхцөлийг сайжруулж, шинэлэг өнгө төрхийг бүрдүүлсэн "Ажил мэргэжлийн төв"-ийг байгууллаа. Тус төвийн нээлтийг өнгөрсөн амралтын өдрүүдэд хийсэн гэнэ. Нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн даатгалын хэлтэс болон Гэр бүл, хүүхэл, залуучуудын хөгжлийн газрын удирдлагууд оролцлоо. Энэ ажлын хүрээнд үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн нэгдсэн нэг стандарт бүхий үйлчилгээний танхим, сургалтын өрөө, ганцаарчилсан зөвлөгөөний өрөө, ХБИ-д хүртээмжтэй байх зорилгоор ариун цэврийн өрөө, зам талбайг засварлаж оффисын тавилга хэрэгслээр хангасан юм.