"Эхлэл брэнд" компаниас гаргасан "Hulan-21 PLUS"-ыг "DOOGEE X96 Pro" утас болохыг Гаалийн ерөнхий газраас баталсан. Харин "DOOGEE X96 Pro" утсыг үйлдвэрлэгч БНХАУ-ын Хонг Конг компаниас манай ШӨХТГ-т хандаж албан бичиг ирүүлжээ.
Тус албан бичгийн албан бус орчуулгыг хүргэж байна.
Сайн байна уу,
Танд болон танай хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе.
Манай байгууллага нь Монголын “Эхлэл” ХХК -тай хамтран ажиллаж байсан бөгөөд хамтын ажиллагаандаа сэтгэл хангалуун байдаг. "Hulan-21" төслийн эцсийн үр дүн болох "Hulan-21 PLUS" утас нь БНХАУ-ын Хонг Конгоос ирсэн "DOOGEE X96 Pro" утсыг хуулбарласан гэх мэдээллийг бид эрс үгүйсгэж байна. Бид олон улсын OEM/ODM стандартын хүрээнд “Эхлэл”-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан ба албан ёсны гэрээний үндсэн дээр хамтран ажилладаг. “Эхлэл” компани нь зохих төлбөрийг төлж, дараа нь "Hulan-21 PLUS"-ийн үндсэн их бие ба арын хүрээг захиалсан. Манай байгууллагатай маш олон улс орны брэндүүд энэхүү зарчмын барьж хамтран ажилладаг. Энэ нь олон улсын үйлдвэрлэл, хамтын ажиллагааны чухал зарчим юм. Нэмж дурдахад гомдлын мэдээллээр "Hulan-21 PLUS" нь ижил програм хангамжтай эсвэл ижил төстэй бүрэлдэхүүн хэсгүүдтэй гэсэн нь худал болохыг үүгээр мэдэгдэж байна. "Hulan-21 PLUS" нь "DOOGEE X96 Pro" гар утаснаас олон талаараа өөр бөгөөд интерьер дизайн, програм хангамж, SDK орчуулга, серийн дугаар, бүртгэл, зөвшөөрөл зэргээрээ ялгаатай. Түүнчлэн хэрэглэгчийн итгэмжлэлийг таних зэрэг онцлог шинж чанаруудаараа эрс өөр юм. Тиймээс үл ойлголцлыг арилгахын тулд манай компаниас энэхүү албан ёсны захидлыг хүргүүлж байна. Бид “Эхлэл” ХХК-тай ажиллахдаа үргэлж баяртай байдаг бөгөөд цаашид урт хугацаанд үр дүнтэй хамтран ажиллахад бэлэн байна.
Баярлалаа, Хүндэтгэсэн Жим Зэнг.
SHENZHEN KVD COMMUNICATION EQUIPMENT LIMITED