Өнгөрсөн Баасан гарагт Их Британийн парламентын гишүүн Дэвид Эмессийг сонгогчидтойгоо уулзаж байх үеэр нь хутгалж амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэгтнийг тогтоожээ. Энэ тухай “The Times” сонин мэдээлэв.
Уг хэргийг Сомали гаралтай 25 настай Британийн иргэн Али Харби Али гэгч үйлджээ. Тус сонинд бичсэнээр Али Харби Али нь Сомали улсын Ерөнхий сайдын зөвлөх байсан Харби Али Кулланегийн хүү бөгөөд гэмт этгээд одоогоор Лондоны цагдаагийн газарт хоригдож байгаа аж.
BBC агентлагийн мэдээлж буйгаар тэрээр өмнө нь радикал үзэлд сэжиглэгдэж байсан бөгөөд дээрх хэргийг үйлдэхээсээ өмнө радикализмыг устгах тусгай хөтөлбөрт хамрагдсан байна. Түүнийг халдлагыг ганцаараа хийсэн гэж мөрдөн байцаагчид үзэж байгаа аж.
Халдлага зүүн өмнөд хэсэгт орших Ли-он-Си хотод нэгэн сүмд гарсан бөгөөд гэмт этгээд улс төрчийг хэд хэдэн удаа хутгалжээ. Эммессид анхны тусламж үзүүлсэн боловч тэрбээр эмнэлэгт очоод шархаа далгүй нас баржээ.