АНУ-ын Эмори их сургуулийн боловсруулсан “SEE LEARNING” хөтөлбөрийг улсын сургуулиудад нэвтрүүлээд байна. Нийслэлийн Баянгол дүүргийн 20, 113 дугаар сургууль дээрх хөтөлбөрийг хамгийн эхэнд хэрэгжүүлэхээр боллоо. Олон нийтийн дунд хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгох өнөөгийн боловсролын систем академик мэдлэгийг чухалчилдагаас амьдрал дээр биеэ зөв авч явах, ёс зүйтэй байхыг орхидуулдаг гэж шүүмжилдэг. Тэгвэл дээрх боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сурагч нийгэмд бие даан сурч, амьдрахад хэрэгтэй суурь мэдлэг, ур чадварыг хөгжүүлж, ажил мэргэжлийн чиг баримжаатай иргэнийг “бүтээх” юм. “SEE LEARNING хөтөлбөрийг чиглүүлэх багш нарыг өчигдөр сургалтад хамруулж, сертификат гардуулж өгчээ.
Бэлтгэсэн Б.Содгэрэл