Амралтын өдрүүдэд хөдөө, хотгүй гал түймрийн дуудлага ихтэй байсныг Онцгой байдлын ерөнхий газраас онцоллоо. Гал алдсаны улмаас зарим иргэн түлэгдэн, эрүүл мэндээрээ хохирч, цөөнгүй айл гэр оронгүй болсон гэнэ. Хүйтний ам наашилж, шөнөдөө айлууд гал түлж хонох болсон. Харамсалтай нь, зарим нь галын аюулгүй байдлаа хангаагүйгээс угаартах, амиа алдах, гэрээ шатаах зэрэг тохиолдлууд гарсаар байна. Сэрэмжлүүлэх үүднээс өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан галын хэргийг хүргэе.
Төв аймаг, Сэргэлэн сум. 1 дүгээр багийн нутаг “Далантэмдэгт” гэдэг газар автозамын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагаар /10.17-ны өдрийн 06:44 цагт/ Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 17 км замыг туулан 06:58 цагт очиход иргэн Д-ийн “Хово” загварын автомашины хойд дугуй шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймаг, Тариалан сум. Таван толгой багийн “Их-Эрхүүд” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 193 км, сумаас зүүн урд зүгт 40 км/-т малчин О-гийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагаар /10.17-ны өдрийн 12:42 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 40 км замыг туулан 13:22 цагт очиход иргэн О-ын 480м2 хэмжээтэй малын хашаа, 8 тн өвс шатаж байсныг 3 цаг 01 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймаг, Тосонцэнгэл сум. Тээл багийн “Цагаан гүвээ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 83 км, сумын төвөөс баруун зүгт 18 км/-т иргэн О-ийн 5 ханатай гэр, эд зүйлсийн хамт 10.17-ны өдрийн 14:00 цагийн үед шатсан тухай мэдээллийг 10.17-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо, Баян-Уулын 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагаар /10.17-ны өдрийн 15:43 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 16:00 цагт очиход 8 дугаар гудамжинд иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймаг, Бүрэнтогтох сум. Их-Уул багийн “Улааны хэл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 60 км, сумын төвөөс баруун урд зүгт 8 км/ ачааны автомашин 10.17-ны өдрийн 17:00 цагийн үед шатсан тухай мэдээллийг 10.17-ны өдрийн 20:24 цагт хүлээн авсан.
Орон нутгийн иргэд 8 км замыг туулан очиход иргэн П-ын “Портер” загварын ачааны автомашин шатаж байсныг 3 цаг 20 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум. 6 дугаар багийн “Дөрвөлж” хорооллын 9 дүгээр гудамжинд байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагаар /10.17-ны өдрийн 14:27 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 14:29 цагт очиход 9 дүгээр гудамжинд иргэн Б-ны 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг. 7 дугаар хороо, “Жаргалантын-Ам” амралтын газарт байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.17-ны өдрийн 17:14 цагт/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 17:36 цагт очиход иргэн Э-гийн 9х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшин шатаж байсныг 1 цаг ажиллаж, нэмэлт дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 21 км замыг туулан 17:50 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймаг, Шарын гол сум. Санжинт багийн Ойчдын 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.17-ны өдрийн 17:14 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 18:04 цагт очиход 8 дугаар гудамжинд иргэн Б-ны 8х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 18 минут ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 27 дугаар хороо, дунд Дарь-Эхийн 36 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагаар /10.17-ны өдрийн 23:50 цагт/ Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 23:57 цагт очиход 36 дугаар гудамжинд иргэн Г-гийн 5х8 метрийн хэмжээтэй байшин дотор эд зүйлс шатаж иргэд өөрсдөө унтраасан байсан.
Тус гал түймэрт иргэн Г/44 настай, эрэгтэй/, Б/38 настай, эмэгтэй/ нар угаартаж, Н/13 настай, эмэгтэй/-ийн 2 гар, 2 хөл, нүүр, нуруу, хэвлийн хэсгээр тус тус түлэгдсэн байсныг нийслэлийн Яаралтай түргэ тусламжийн төв 103-ын эмнэлэгт хүлээлгэн өгсөн.