Малчин Мэргэнийг санаатайгаар дайрч хөнөөсөн хятад жолоочийг шүүх хурал Өвөрмонголын Шилийн гол аймгийн Шилийн хотод өнгөрсөн лхагва гаригт болжээ. Байгаль орчин, бэлчээр нутгийг нь талхлан сүйтгэж байгааг эсэргүүцэн нүүрс ачсан хүнд даацын машинуудын замыг хааж зогссон түүнийг хятад жолооч Ли Линдон дайрч 500 гаруй метр газар чирч давхиснаас болж Өвөрмонголд сүүлийн 20 жилд гараагүй эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж Хятадын эрх баригчдыг сандаргаж байгаа билээ.
Энэ хөдөлгөөнийг Уйгар Шинжааны хязгаар, Төвдийн бүс нутагт дэмжин, цагийн байдал хурцадсан нь шүүх хурлыг яаралтай хийхэд хүргэснийг “Синьхуа” агентлаг дурджээ. 160 хүн оролцсон шүүх хурал зург аан цаг үргэлжилж, жолооч Ли Линдонд цаазаар авах ял оноосон бол туслах жолооч Лю Шиндоныг бүх насаар нь хорихоор шийдвэрлэжээ.
Мөн малчин Мэргэнийг дайрсных нь дараа тэднийг зугтахад нь тусалсан хоёр жолоочийг тус бүр гурав гурван жил хорихоор болсон байна. Шүүх хурал өндөрлөсөн хэдий ч Өвөрмонголд эсэргүүцлийн хөдөлг өөн улам эрчимжиж байгааг “Ройтерс” уламжилжээ.
Ш.АЛТАЙ