Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.5-д "Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно" гэж заасны дагуу нэмэлт санал хураалтын дүнг хүчинтэй тооцох бололтой. Энэ дагуу санал хураалтын тоо 50 хувь хүрээгүй ч нэмэлт санал хураалтын дүнг ирц харгалзахгүй хүчинтэйд тооцох бололтой. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан урьдчилсан дүнгээр Хэнтий аймгаас нэр дэвшсэн Ц.Идэрбат 17.264, Сонгинохайрхан дүүргээс өрсөлдсөн Э.Батшугар 28.537 санал авч, бусдыгаа хошуучилснаар УИХ-ын гишүүн болно.