Казахстан улсын Акмырк тосгоны ойролцоо Астанагаас Павлодар орох замд энэ сарын 8-ны 13.45 цагийн орчимд автомашины томоохон осол болж, Монгол, Орос, Казахстаны иргэд амь насаа алдлаа гэж “Интерфакс” агентлаг мэдээлэв. Казахс таны Онцгой байдлын газраас мэдээлснээр гурван хүнтэй “Хьюндай” машин Монголын 12 иргэний зорчиж явсан “Истана” микроавтобустай мөргөл жээ.
Ослын улмаас “Хьюндай” машины жолооч, Казахстаны иргэн болон түүнтэй явсан ОХУ-ын хоёр иргэн газар дээрээ нас баржээ. Харин микроавтобусны найман зорчигч хүнд гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн боловч гурав нь замдаа нас барсан байна.
Ослын шалтгааныг тогтоогоогүй ч “Хьюндай” машины жолооч жолоогоо алдан, микроавтобусыг мөргөсөн хэмээн гэрчүүд мэдүүлж байгаа аж.
С.ОД