Архангай аймгийн Цагдаагийн газарт “10 настай эрэгтэй хүүхэд буудуулж нас барсан” гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлага ирсэн өдөр буюу 2021 оны аравдугаар сарын 13-ны 22.55 цагт цагдаагийн байгууллагынхан хэргийн газарт шуурхай очсон байна. Хэргийн газар очиж шалгахад 10 настай эрэгтэй Х-г түүний төрөл садан болох 38 настай эрэгтэй Д гэгч нь сум алдаж амь насыг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон. Холбогдох шалгалтын ажиллагааг Архангай аймаг дахь цагдаагийн газар үргэлжлүүлэн явуулж байна.