УОК-ын Шуурхай штабаас долоо хоногийн лхагва гарагт бүрт мэдээлэл өгөхөөр болжээ. Өнөөдөр иргэдээс ирүүлсэн асуултад УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хариулт өгөв.
- 0-12 насны хүүхэдтэй ээжүүдийг цахимаар ажиллуулах шийдвэр байгаа юу?
- Шадар сайдтай өчигдөр цаг үеийн асуудлаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн хуралдсан. Шадар сайдын зүгээс нөхцөл байдалтай холбогдуулан төрийн байгууллагад ажилладаг бага насны хүүхэдтэй болон өндөр настай хүнийг гэртээ сувилдаг ажилтан, байгууллага доторх халдварын нөхцөл байдал, тандалт судалгаатай холбогдуулан дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар чиглэлүүдийг хүргүүлэх нь зүйтэй гэж тогтсон. Өөрөөр хэлбэл, дээр чиглэлийг удахгүй албажуулж, бага насны хүүхэдтэй төрийн албан хаагчид, ахмад насны хүн бага цагаар болон цахимаар ажиллах горимд шилжинэ. Мөн аж ахуйн нэгжүүдийн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагыг дээшлүүлэх зорилт тавсьан. Гуравдугаарт ард иргэдийг мэдээллээр хангах ажлыг шуурхай зохион байгуулж байна" гэв.
Мөн Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар эрдэмтдийн судалгаагаар одоо хөл хорио тогтоовол үр дүн бага гэж үзэж байгаа. Халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баривал цар тахлаар өвдөхгүй байх бүрэн боломжтой. Иргэн бүр хичээх нь чухал гэдгийг онцолж хэлье гэв.