Бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлж, шинийг санаачлагчдыг орчин үед энтрепренер гэж нэрлэдэг. Ийм мэргэжилтнүүдийг дэмжих, урамшуулах, инновац шингэсэн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх зорилго-той олон уралдаан дэлхий дахинд болдог. Үүний нэг нь зөвхөн эмэгтэй, технологийн энтрепренерүүдийг дэмжих зорилготой “She loves tech” юм. Тэгвэл эл уралдаанд манай улсыг төлөөлж “Фемтек солюшн” компани оролцохоор болжээ. Тус компанийн бүтээсэн “Сайн уу, бэби” апликэйшн олон улсын энтерпренерүүдээс өндөр үнэлгээ авч, дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх эрх авсан байна. 0-2 настай хүүхэдтэй эцэг, эхчүүдэд зориулсан эл аппликэйшн (хүүхэд хөгжлийн)-ий албан ёсны нээлт ирэх амралтын өдөр цахимаар болно.
Бэлтгэсэн Ж.Сувд