Дэлхийн хүн амын багагүй хувь нь ревматоид артрит буюу үе мөчний хэрх өвчнөөр шаналдаг гэсэн статистик ДЭМБ-ын тайланд бий. Энэ нь хүүхэд, залуу, хөгшин гэлтгүй янз бүрийн насныханд түгээмэл тохиолддог өвчний нэг бөгөөд чимээгүй тахал хэмээдэг. Тэгвэл эл өвчний эсрэг тарилга бүтээсэн сайхан мэдээ байна. 14-3-3 зета уургийн үндсэн дээр бүтээсэн уг бэлдмэлийг ясны чанарыг сайжруулж, үений үрэвсэлтэй тэмцэхэд ашиглах боломжтойг онцолжээ. Испанийн Толедогийн их сургуулийн эрдэм шинжилгээний багийнхан зета уургийг цэвэршүүлснээр амьтдад дархлааны тогтвортой хариу урвал үзүүлдэг болохыг тогтоожээ. Судалгааны багийнхан бүтээсэн тарилгаа эмнэл зүйн өмнөх туршилтуудад оруулсан бөгөөд өдгөө эмнэлгийн практикт хэрэглэхээр төлөвлөсөн байна. Гэхдээ үүнээс өмнө эмийн компаниудын түнш хайж байгаагаа мэдээллээ.
Бэлтгэсэн Э.Хана