АНУ-ын Колорадо мужийн төв шорон тус улсад хууль бусаар амьдарч байгаад гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэдээр дүүрч байгааг Denver Post мэдээллээ. Тус мужийн Цагаачлалын албанаас гаргасан судалгаагаар Азийн орнуудаас Мон гол, Номхон далайн орнуудаас Фижи, Европоос Чехийн иргэд хамгийн олноор тус мужид хууль бусаар амьдардаг төдийгүй төдий хэрээр гэмт хэрэгт холбогддог юм байна. Эдүгээ Колорадогийн төв шоронд Монголын зургаан иргэн хоригдож байгаагийн хоёр нь дээрмийн хэргээр, дөрөв нь хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн гэх үндэслэлээр тус тус ял эдэлж байгаа гэнэ.
Д.ДОРЖ