Утаа, тортог их ялгаруулдаг тээврийн хэрэгслийн талаар мэдээлэх боломжтой болжээ. Ингэснээр агаарын чанарын хяналтын байцаагч тухайн тээврийн хэрэгсэл хэр хэмжээгээр хортой утаа ялгаруулж буйг тогтоож, зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан тохиолдолд жолоочид холбогдох журмын дагуу хариуцлага тооцох аж. “Угаарын хийн эрсдэлээс сэргийлье” уриатай арга хэмжээг нийслэлийн ЗДТГ, МХЕГ хамтран хэрэгжүүлж байна. Энэ талаарх гомдол, мэдээллийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын 314876 дугаарын утсаар хүлээн авч эхэлжээ.