Монгол Улсын түүх соёл, археологийн ховор олдвор, үнэт эдлэлүүд хилийн чанадад зарагдаж, эртний эдлэл цуглуулагчид болон тухайн орны музейн үзмэрийг баяжуулж байгаа. Ийнхүү харь орнуудын музей, түүхийг баяжуулагчид нь айлуудад байгаа бурхан тахил дээрэмдэгч, булш хиргисүүр тоногчид гэхэд нэг их буруудахгүй. Булш хиргисүүр тоногчид сүүлийн үед олширч, түүх соёлын хосгүй үнэт өвийг устгахаас буцахгүй байдлаар тонож, дотроос нь гарсан эдлэлийг эртний эдлэлийн наймаачид нэртэй хэнд ч харьяалалгүй, мөнгөний төлөө, эх түүхээ ч үгүйсгэж чадах хүмүүст худалддаг явдал газар ааад байгаа аж.
Гэвч тэдгээр булш тоногчид хү лээлгэх хариуцлага манай өнөөгийн хуульд байхгүй нь харамсалтай. Түү гээр зогсохгүй Монгол орны хэмжээнд хэчнээн булш, хир гисүүр байдаг, хэдийг нь су далсан, хэд нь тоногдсон гэх мэт нарийн тоо баримт алга. Үүнийг мэдэж хянаж байх ёстой ШУА-ийн Археологийн хү рээ лэнгийнхэнд ч мэдээлэл бай даггүй аж. Тоолж судалж, багцааг нь г аргах гэхээр нөгөө л төсөв мөнгө хүрэлцэхгүйн зовлон, археологчоор бэлт гэгдэж буй мэргэжилтний тоо бага, техник хэрэгсэл бай даг гүй зэрэг нөлөөлдөг юм байна.
Цагдаагийнханд булш хиргис үүр ухаж, тонож байгаа мэдээлэл тасрахгүй. Мөн тоносон хүмүүс баригддаг ч тэдэнд ямар ч хариуцлага хүлээлгэдэггүй, цөөн тохиолдолд олсон олзыг нь музейн үзмэр болгохоор ху раан авч байжээ. Түүгээр зог сохгүй булш тоносон зарим хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодор хойг үй байсаар сураг тасардаг гэнэ. Тухайлбал, өнгөрсөн жил Хөвсгөл аймагт эцэг, хүү хоёр нийлж, эртний долоон булш, хиргис үүр тоножээ.
Архео логичид энэ асуудлыг мэдээд эцэг, хүү хоёрыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт шалгуулахаар өг сөн ч өнөө хүртэл хэрхэн ший дэгдсэн нь тодорхойгүй байгаа аж. Тэндээс хэчнээн тооны, хэ дий үед хамаарах ямар түүх соёлын дурсгал гарсныг ч мэдэж чад сангүй. Түүгээр зогсохгүй тэндээс ямар нэгэн дурсгал гарсан бол хэнд, хэдэн төгрөгөөр худалдсаныг ч мэдэж чадалгүй өнгөрч байна. Ганц энэ ч биш.
Ингэж булш, хиргисүүр тонож байгаа хэрэг явдал Монгол орны дөрвөн зүг найман зовхист тархжээ. Түү- хийн хүрээлэнгийнхэн судалгааны ажлаар өнгөрсөн жил Ховд аймагт ажиллаж бай хад нутгийн нэгэн иргэн га даад, дотоодын хэн нэгний хамт булш хиргисүүр тонож бай - гаад баригдсан аж.
Түүх соёлоо судалж байгаа түүхчид уг этгээдийг орон нутгийн цаг даагийн байгууллагад шал - гуулахаар өгсөн ч мөн л хэрх сэн нь тодорхойгүй. Хэ рэг нь хаагдсан сурагтай. Мөн Баянхонгор аймагт 2-3 этгээд хиргисүүр тонож, шөнө гэрэлгүй мотоциклтой ойролцоо нь явж байсан нутгийн малчин тэдний ухсан нүхэнд унаж амиа алдсан гэнэ. Ийм мэдээлэл цагдаагийнханд цөөнгүй ирдэг.
Гэвч тэгс ингэсхийгээд шалгалгүй өнгөрөөдөг юм байна. Энэ нь манай хуулийн болон түүнийг дагаж гарсан эрх зүйн бусад баримт бичиг, Дээд шүүхийн оновчгүй тайлбартай холбоотой гэхэд нэг их буруудахгүй биз. Булш тонож, тэндээс гарсан эд зүйлийг худалдахаар явж бай гаад баригдсан ганцхан тохиолдол байдаг гэнэ. Гэхдээ тэр хүний олсон эд зүйлийг хурааж авснаас биш ямар нэгэн хариуцлага хүлээлгээгүй өнгөрсөн аж. Хэдэн жилийн өмнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг, Хэрлэн тооно уулын орчимд Гомбо гэдэг хүн XIII зууны үеийн булш тоножээ. Тэндээс нь тэр үеийн хуяг, дуулга олдсон юм байна.
Түүнийгээ Гомбо худалдахаар явж байгаад баригдан, олсон эд зүйлийг нь улсын орлого болгож хураан авч, музейд байрлуулж, булш сүйтгэж тоносон этгээдийг хэдхэн төгрөгөөр торгоод л өнгөрсөн байх юм. Энэ мэтээр үүх түүхээ сүйтгэж байгаад баригдсан этгээдүүд хуулийн хариуцлага хүлээхгүй өнгөрсөөр. Цаашлаад харийнхантай нийлж, түүхээ устгаж байгаа “нөхөд” нэгэн цагийн жаргал, мөнгөний төлөө хойч үедээ хэчнээн хэмжээний хохирол учруулж байгаагаа мэдэхгүй, мэдсэн ч үл ойшоож буй нь харамсалтай. Хамгийн сүүлд цагдаа гийнханд ирсэн мэдээллээр Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь эртний булшийг то носон бөгөөд дотроос нь нэлээд олон гутал, хоёр ширхэг хуйлмал бичиг гарсан аж. Мэдээж олон жил хөрс, шороон дор да рагдаж, чийг бамд цохигдсон гутал бүтнээрээ байхгүй нь ойл гомжтой.
Гэвч тэр гутлууд нэг бүр нь 20 сая төгрөгийн үнэд хүр сэн сурагтай. Харин үйсэн дээр бич сэн хоёр бичгийн тухайд су далсан бол их зүйлийг өгүүлэх байсан гэдэгтэй хэн хүнгүй санал нэгдэх биз. Гэтэл уг булшнаас гарсан гутлыг эртний эдлэлийн най маачид худалдан авч, харин хуйлмал хоёр бичгийг хятадууд авч нууцаар хил давуулсан гэх мэ дээлэл цагдаагийнханд ирээд байна. Бас нэгэн баримт сөхье. Хэн тий аймгийн Цэнхэрмандал сумын нутгаас булш тоногчид XIII зууны үеийн булш, хиргис үүр ухжээ.
Тэд уг булшнаас нум сумны хэсэг олж, түүнийгээ 55 сая төгрөгөөр худалдсан гэх мэдээлэл ч байгаа юм. Энэ бүг дэд эрүүгийн хэрэг үүсгэн шал гах гэхээр манай улсын хол богдох хууль тогтоомжийн зөрчил, хоорондын уялдаагүй байдал, Улсын Дээд шүүхийн гаргасан түүхээ үгүйсгэсэн тайлбартай холбоотой аж. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 129 дүгээр зүйлд “Булш сүйтгэсэн буюу түүнд бай сан эд зүйлийг авсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэн цэх хэмжээний төгрөгөөр тор гох, хоёр зуун тавин нэгээс гур ван зуун тавин цаг хүртэл ху гацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас зур гаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заа сан байдаг.
Түүнийг Улсын Дээд шүүхээс тайлбарлахдаа булш сүйтгэж таашаал авдаг гаж донтнуудад зориулсан заалт байдлаар тайлбарлажээ. Мөн хуулийн 210 дугаар зүйлийн Байгалийн объектыг са наатай эвдэх, гэмтээх, устгах гэсэн заалтад “Түүх, соё- лын хосгүй үнэт дурсгалт зүй лийн жагсаалтад орсон байгалийн объектыг санаатай эвдсэн, гэмтээсэн, устгасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байгаа.
Түүх соёлын хосгүй үнэт бүтээлийн жагсаалтад булш хиргисүүрийг хэзээ, хэн оруулах нь тодорхойгүй. Энэ мэт хуулийн зөрчилтэй байдлаас болж булш ухаж, тоногчид үүх түүхээ устгаж байна. Булш, хиргисүүр тоногчид сүү лийн үед нарийн зохион байгуулалттай, орчин үеийн техник тоног төхөөрөмж, хурдан унаагаар “зэвсэглэн” явж байгаа гэх мэдээлэл байгаа. Археологичид, түүхчдийг хамгийн ихээр бухимдуулж буй зүйл бол манай улсад хараа хяналтгүй, хэн дуртай нь оруулж ирсэн ме талл хайгч төхөөрөмж гэнэ.
Түүхчид, археологичид “Уг тө хөөрөмжөөр алтны су дал олох нь юу л бол. Гол нь булш х и р г и с ү ү р и й н газар дор цу лаараа байгаа металл, алтыг авах гэж үүнийг хэрэглэж бай гаа. Төр засаг түүх соёлоо гэ сэн сэтгэл гаргадаг бол булш хиргис үүр энэ мэт байдлаар тонож байгаа хүмүүстэй тооцох хариуц лагыг чангатгахын зэрэгцээ, металл хайгч мэт төхөө- рөмжийг нэгдсэн хяналтад оруу лах хэрэгтэй байна” хэмээн бухимдаж байв. Булш, хиргисүүр тоногчид АНУ-д үйлдвэрлэсэн металл хайгч төхөөрөмж байнга авч явдаг болжээ.
Тэд булш, хиргисүүртэй газар очиж, ажиллуулаад дуугарангуут нь хаа хамаагүй ухдаг гэнэ. Ин гэж замбараагүй ухсанаараа археологийн аргаар гэмтээлгүй авдаг түүх соёлын дурсгалыг алт, мөнгөний төлөө устгаж үгүй хийж байгаа юм. Ашиг хонжоо олохын төлөө түүх соёлын дурсгал, булш хиргис үүрээ тонож, хэдэн хал тар төгрөгөөр харийнханд худалдаж байгаа нь улс орны тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлөхийг ч үгүйсгэхгүй.
Магадгүй хэдэн жилийн дараа хятадууд манайхаас худалдаж авсан булш хиргисүүрээс гарсан бүтээл, түүгээр ч үл барам Эзэн богд Чингис хааны минь булш, бунхныг авчихаад “Дундад улсын нут гаас олдсон булшнаас Чингис хаа ны бунхан олдлоо” гэхэд бид юу ч хэлж чадахгүй харсаар хэдэн жилийн дараа харийнхны идэш болчихсон байхыг ч үгүйсгэхгүй.
Энэ мэт байдлаас урьдчилан сэргийлж, хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох, булш хиргисүүр тоногчдод хүлээлгэх ха риуцлагыг нэмэгдүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх мэргэшсэн ажилтнуудыг бэлтгэх, Эрүүгийн хуульд байгаа зүйл заалтаа тодорхой нарийвчлан гар гах хэрэгтэй байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байна.