Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний нээлтийг энэ оны аравдугаар сарын 4-11-ний өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Үндэсний хэмжээний хөдөлгөөнд Цагдаагийн ерөнхий газраас нэгдэж, 1 сая мод тарих ажлыг эхлүүлэн, бодитоор хэрэгжүүлж буй билээ. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас нэг сая мод тарих их үйлсэд хувь нэмрээ оруулж, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол, “Ногоон хэрэм төсөл”-ийн байршилд мод тарьжээ. Монгол Улс 2030 он хүртэл тэрбум мод тарих зорилт тавьсны дагуу төрийн байгууллагууд ийн идэвх санаачилга гарган оролцож байна.