Баянхонгор аймгийн Жаргалант сумын Мандалын тэгш хэмээх газарт “Монголын алт” (МАК) ХХК-ийн ашиглалтын лицензтэй талбайд олборлолт явуулах гэж байсан “Жи энд Юу гоулд” компанийн үйл ажиллагааг “Байдраг нутгаа хамгаалъя”, “Нутгийн хүүхдүүд” зэрэг ТББ нутгийн иргэдтэй нийлэн зогсоожээ.
Тус компани Мандалын голын адаг болон Байдрагийн голын эрэг орчмыг сүйтгэж, Бөөн цагаан нуурыг ширгээх аюултай гэж дээрх ТББ-ынхан болон иргэд үзэж буй аж. Тэд “Жи энд Юу гоулд” компани байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, байгаль орчны асуудал эрхэлсэн тө - рийн захиргааны байгууллагын дүгнэлтгүй, орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, “Урт нэртэй” хуулийг зөрчсөн гэж үзээд уурхай байгуулахыг нь эсэргүүцэж, Байдраг голын сав дагуу ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байхыг шаардаж байна. Уурхайгаа байгуулахаар очсон тус компанийн ажилчдыг хөрс хуулахаас сэргийлэн техник хэрэгсэлтэй нь сумын төвд байрлуулжээ.
МАК Мандалын голын эхэнд 1130.73 га талбайд олбор - лолт явуу лах тусгай зөвшөөр - лийг Ашигт малтмалын газраас 2010 оны есдүгээр сард авчээ. Түүнийг нь “Жи энд Юу гоулд” компани хамт ран ашиг лах гэрээгээр эзэмшиж буй гэнэ. Баянхонгор аймаг нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжтэй орд ашиглах гэрээ байгуулж, хамтран ажиллах бодлого баримталж байгаа аж.
Гэтэл “Жи энд Юу гоулд” уг гэрээг байгуулаагүй юм байна.
Х.Эрхэм