10-р сарын 8-нд Холливудын хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг Мэтт Дэймоны төрсөн өдөр. Бен Аффлек, Брэд Питт нарын дотнын анд дэлхийд Жейсон Борн, Ангараг гаригийг байлдан дагуулагчийн дүүрээрээ танигдсан энэ эрхэм ер бусын намтартай нэгэн.
Сагсчин уу, жүжигчин уу?
Багаасаа NBA -ийн тоглолтыг шимтэн үзэж өссөн Мэтт сагсан бөмбөгийн шилдэг тоглогч болохыг мөрөөддөг байв. Аав нь үүнийг огт дэмжээгүй байна. Учир нь тэдний гэр бүлийн эрчүүд 1.60 метрээс өндөр өсдөггүй байж. Гэвч Мэтт 1.78 м хүртэл өссөн ч жүжигчин болохоор шийдсэн аж. Тэрээр нэр хүндтэй Гарвардын Их сургуулийг орхин, 200 доллар халааслаад Холливуудыг байлдан дагуулахаар явжээ.
Жингийн асуудал
Мэтт Дэймон бусад олон жүжигчдээс ялгаатай нь жингээ хасах асуудалтай байнга тулгардаг байв. 1996 онд түүнийг “Courage in Fight” кинонд Дэнзэл Вашингтон, Мэг Райн нарын хамт тоглохыг урьжээ. Киноны найруулагч Мэттээс маш богино хугацаанд 18 кг турахыг шаардсаны дагуу жүжигчин өдөр болгон 15-20 километр гүйж, маш жоохон хооллосоор зохих хэмжээнд хүрчээ.
Дараа нь алдарт найруулагч Фрэнсис Форд Коппола түүнийг кинондоо (The Rainmaker) урьж, таргалахыг шаардав. Өмнөх кинондоо туранхай цэргийн дүр бүтээсэн бол энэ удаа амжилттай хуульч болох ёстой болов. Угийн амтанд дуртай Мэтт тэр дороо л алдсан жингээ нөхөөд авчээ.
1999 онд Дэймон дахиад бараг 14 кг турахаас гадна төгөлдөр хуур тоглож сурах шаардлагатай болжээ. Гэхдээ “The Talented Mr.Ripley” /Авьяаслаг ноён Риппли/ кино бокс оффист маш амжилттай давхисан юм.
2010 онд жүжигчний шүтэн бишрэгчид Мэттийг эргээд таргалсанд гайхацгаав. "True Gift"/Жинхэнэ бэлэг/, "Contagion" /Халдвар/ киноны зураг авалтын хооронд түүний Стэлла охин төрсөн бөгөөд жүжигчин гэр бүлийнхэнтэйгээ маш их цагийг өнгөрөөсөн байна. Энэ удаад түүнд аз таарав. Шинэ киноны дүр нь мөн л бүтэн жил гэртээ суусан нэгэн байсан учир найруулагч Даймоныг байгаагаар нь баяртайгаар хүлээж авчээ.
2015 онд Матт дахин жингээ хасах шаардлагатай болсон бөгөөд энэ удаад “The Martian” /Ангараг гарагийн хүн/ киноны гол дүрд тоглохоор болжээ. Түүний хөдөлмөр жинхэнэ утгаараа үнэлэгдэн “Оскар”-ын шагнал хүртсэн юм. Дашрамд хэлэхэд энэ нь түүний хоёр дахь “Оскар”. Мэтт Дэймон 27 настайдаа “Good Will Hunting” /Онц Вилл Хантинг/ кино зохиолоороо энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн билээ.
Харви Вайнштейнтай холбоотой алдаа
2017 оны намар алдарт продюсер Харви Вайнштейны сексийн дуулиан дэгдэхэд Мэтт буруу нүүдэл хийжээ. Бүхнийг чадагч продюсерийг бэлгийн дарамт үзүүлсэн гэж буруутгахдаа Дэймон уулзалтыг зочид буудлыгн өрөөнд иллэг хийж үргэлжлүүлснийг бус харин жинхэнэ хүчирхийлэл үйлдсэн тохиолдлыг харгалзан үзэхийг санал болгожээ. Энэ нь маш олон жүжигчин эмэгтэйчүүдийг гомдоход хүргэсэн аж. 90-ээд оны дундуур Вейнштейны саналаас татгалзаж, орхих зориг гаргасан Мэттийн хуучин найз бүсгүй жүжигчин Гвинет Пэлтроу ч энэ дунд багтана.
Аз жаргалын эрэлд
Мэтт Дэймон сургуульд байхдаа Скайлар гэдэг охинтой үерхдэг байв. Харин тэр охин сургуулиа төгсөөд анагаахын коллежид сурахаар яваад Мэттээс салж байгаагаа утсаар хэлжээ. Хожим Мэтт “Good Will Hunting” /Онц Вилл Хантинг/ киноныхоо нэг баатрыг Скайлар гэж нэрлэсэн байдаг. 1996 онд Мэтт дээрх кинонд хамт тоглосон Минни Драйвертай болзож эхэлсэн аж. Энэ дурлал халуухан байсан ч богинохон настай байв.
Тун удалгүй Мэт Винона Райдертай үерхэх болсон байна. Венона жүжигчин Жонни Деппээс салаад удаагүй бөгөөд тэр хоёр хэн хэндээ сэтгэлийн дэм болсон аж. Холливудын хоёр алдартан сүй тавьсан ч гэрлээгүй юм.
Жүжигчний дараагийн найз бүсгүйгээр Пенелопа Круз тодров. Тэрээр мөн л Том Крузээс салаад байж. Харамсалтай нь энэ үерхэл хэдхэн сар үргэлжлэв.
\Хэд хэдэн бүтэлгүй хайр дурлал үерхлийнхээ дараа 2003 онд Мэтт Дэймон сэтгэл зүрхнийхээ жинхэнэ ханьтайгаа учирчээ. 2003 онд Мэтт Дэймон эцэст нь сэтгэл зүйрхнийхээ ханьтайгаа учирчээ.
Лучиана Барросо жүжигчин ч биш, баян эрчүүдийн ангууч ч биш байв. Майамид бааранд ажилладаг жирийн нэгэн бүсгүй ажээ. 2005 оны арванхоёрдугаар сарын 9 гэхэд хосууд хуримаа хийсэн байна. Тэд Изабелла, Жиа, Стелла гээд гурван охинтой болсноос гадна Мэтт эхнэрийнхээ дагавар охиныг өөрөөрөө овоглож эцэг нь болжээ.