Ам.долларын евротой харьцах ханш өчигдөр сүүлийн 14 сарынхаа дээд түвшинд хүрэхэд тун ойртов. АНУ-ын инфляцын үзүүлэлтийг хөрөнгө оруулагчид хүлээж буй энэ үед газрын тосны үнэ өссөн нь “ногоон”-ы ханшид нөлөөлсөн тухай “Reuters” дамжууллаа. Өчигдөр нэг евро 1.156 ам.доллартой тэнцэж байв. Голлох зургаан валютын эсрэг ам.долларын ханшийг илтгэдэг индекс өчигдөр төдийлөн өөрчлөгдөөгүй агаад 94.15 байлаа. Энэ нь өнгөрсөн долоо хоногт уг дүн 94.5 болж, сүүлийн нэг жил орчмынхоо дээд түвшинд хүрсэнтэй ойролцоо гэсэн үг. Ташрамд дурдахад, АНУ-д өнгөрсөн сард шинээр бий болсон ажлын байрны үзүүлэлтийг өнөөдөр танилцуулах юм. Тус улсад дээрх хугацаанд 473 мянган ажлын байр бий болсон гэж шинжээчид таамаглаж буй гэнэ. Уг үзүүлэлт нь Холбооны нөөцийн сангийн дараагийн шийдвэрт нөлөөлөх хүчин зүйлсийн нэг аж.
БОНДЫН ЗАХ
ХУВЬЦААНЫ ЗАХ
ТАВААРЫН ЗАХ