АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байсан Э.Амарбат энэ оны нэгдүгээр сарын 6-нд бусдад хутгалуулж гэмтсэн тухай бид мэдээлж байсан билээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Тэрбээр тухайн үед Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг, “Брой хаус”-ын гадаа найз З.Эрдэнэболддоо толгой, гарын шуу, хөлөндөө 3-4 удаа хутгалуулж улмаар 16 оёдол тавиулсан юм.
Тэрбээр энэ хэргийг нуухыг оролдож, улмаар цагдаад гомдолгүй хэмээн тайлбар өгч байсан. Харин З.Эрдэнэболд мөр дөн байцаалтын явцад “Намайг Э.Амарбат зодсоноос болж хутга шөвгөндөө хүрсэн” гэж тайлбарласан гэдэг. З.Эрдэнэболдыг цагдаагийн байгууллагаас яллагдагчаар татан мөрдөн байцаалт явуулж байсан ч прокурорын бай гууллагаас хэргийг нь хянаад саяхан хэрэгсэхгүй болгох тогтоол гаргажээ.
Г.РАВЖАА