СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Монголхүүг суллах шийдвэр гаргасан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл эл хэрэгтэй холбогдуулан СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид прокуророос гомдол гаргажээ. Гомдлын дагуу тус газар Д.Монголхүүд үүсгэсэн эрүүгийн хэргийг дахин хэлэлцээд хорих шийдвэр гаргасан талаар албаныхан мэдээлээ. Өөрөөр хэлбэл СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр гаргасан "Д.Монголхүүг нэн даруй суллах" шийдвэрээ прокурорын хүсэлтээр дахин хэлэлцэж, түүнийг 30 хоног хорих шийдвэр гаргасан аж.