Монгол Улсын Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллагаас их хэмжээний сум, галт хэрэгсэл алдагдсан гэх хэрэг үе үе гардаг. Гэвч тэр бүр хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байдаг юм. Зэвсэгт хүчний болон хил хамгаалах байгууллагын харь яа анги салбараас галт зэв сэг, сум хэрэгсэл алдахад ихэнхдээ тэдгээр ангийн эрх бүхий ажилтнууд холбоотой байдаг. Тухайлбал, Зэвсэгт хүчний 330 дугаар анги буюу Дархан-Уул аймаг дахь энхийг сахиулах ангиас байлдааны их хэмжээний сум дутсан хэрэг гарч Зэвсэгт хүчнийнхнийг багагүй сандаргасан.
Хууль хяналтын байгууллагынхан энэ хэргийг шалгахад тус ангийн зэвсгийн нярав ахлагч А.Наранбаатар хулгайлсан нь тогтоогдсон юм. Тус аймаг дахь Цагдаагийн газрын албаны хүний өгүүлснээр ахлагч А.Наранбаатар АКМ-ын 8000 ширхэг сумыг наймаачдад худалдсан хэмээн сэрдэгдсэн. Тэрбээр хоёр төмөр хайр цагтай сумыг худалдах гэж байгаад үйлдэл дээрээ баригдаж, тооллого хий хэд 8000 мянган сум дутсан юм байна.
Шүүхийн шатанд түүнд холбогдох хэргийг хэлэлцэж, бодитоор дутсан 3000 орчим сумыг нь буцаан Зэвсэгт хүчний 330 дугаар ангид өгч, үлдсэн сум нь түүний оролцоогүйгээр тус ангийн офицер ахлагч нар хээрийн сургуулийн үеэр дутаасан. А.Наранбаатар бу цаж ирж байгаа сумнуудыг тоолж авдаггүй байсан хэмээн үзсэн гэнэ. Ингээд түүний сум хулгайлж борлуулсан хэргийг 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж хэрэгсэхгүй болгожээ. Тухайн үед түүнийг сум худалдаж олсон орлогоосоо машин авсан байсан хэ мээж байсан ч энэ нь мөрдөн байцаалтын шатанд нотлогдоогүй аж.
“ТАВИЛГА” НЭРТЭЙ 93500 ШИРХЭГ СУМНЫ ЭЗЭН ХЭН БАЙВ
Монгол Улсын дархан хилээр 93500 ширхэг байлдааны сум оруулсныг тагнуулынхан илрүүлж бай сан юм. Байлдааны зориулалттай энэхүү их хэмжээний сумыг чингэлэгт бит үүмжлэн “АНУ-д ажиллаж, амьдарч байгаад ирсэн нэгэн залуугийн тавилга, хогшил” гэх нэрээр оруулсан бөгөөд хил, гаалиар ямар ч шалгалтгүй нэвтрүүлсэн нь хачирхалтай. Тагнуулынхан энэ их хэмжээний сумны эздийг хэн байсныг тогтоохоор шалгаж байсан ч тэгсхийгээд дуулиан нь намжсан. Тухайн үедээ энэ хэрэгт улс төр, биз несийн томоохон эрх мэдэлтнүүд оролцсон байж болзошгүй гэж тагнуулынхан үзэж байсан ч ямар үр дүн гарсан нь тодорхойгүй өнгөрсөн.
Хил, гаалийнхан иргэдэд тун халтай, онц аюултай барааг тавилга, хогшилтой “андууран” цаашид Монголд, нийслэлд нэвтрүүлснийг нь ухаж төнхвөл нэлээд том хэргийн сэжүүрээс ч атгаж болох. Харамсалтай нь манай хууль хяналтын байгууллагынхан энэ хэргийг хэрхэн шийдсэн нь ард түмэнд хаалттай үлд сэн. АНУ-аас манай иргэд их хэм жээний сум янз бүрийн байдлаар оруулж ирдэг бөгөөд, Монгол руу ил гээж буй ачаан дундаа явуулсан майханы төмөр зэрэгт нуун оруулж ирдэг юм билээ. Энэ мэт сум улсын хилээр нэвтрүүлсэн хэрэг тэгсхийгээд замхардаг нь тоогүй.
40 МЯНГАН СУМ, ГРАНАТ ХААЧСАН БЭ
Энх цагт “Буундаа” тушаал аван үүрэг гүйцэтгэдэг хүмүүс бол хилчид. Тэд өөрсдийн амь насаа төдийгүй улс орноо хил рүү өнгөлзөгчдөөс хамгаалах үүрэг хүлээсэн хүмүүс. Харамсалтай нь хилчдийн дунд энэ үүргээ умартаж, 40 мянган сумаа хэн нэгэнд худалдсан хэрэг гарсныг олон уншигч мэдээгүй өнгөрсөн байх. Дорноговь аймаг дахь Хилийн цэргийн … дугаар ангиас байлдааны 40 мянган ширхэг сум, галт хэрэгсэл, гранат, тэсэлгээний хэрэгсэл алга болсон хэрэг одоогоос 2-3 жилийн өмнө гарч байсан.
Уг хэргийг Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгасан бөгөөд тус ангийн Зэвсгийн албаны дарга болон нярав нар нь буруутгагдаж байжээ. Тэд энэ их хэмжээний сум, гранат, тэ сэлгээний бодисыг Монголд худалдааг үй нь тодорхой. Харин хааш нь хэнд худалдсаныг цагдаагийнхан шалгаж байсан ч мөн л хэрхэн шийдэгдсэн нь нууц хэвээр үлджээ.
Г.РАВЖАА