Монголбанкны ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн О.Чулуунбатад холбогдох хэрэг нэг хэсэг олны анхаарал татаж байгаад нам жим болсон. “Түүний хэргийг түдгэлзүүлсэн” гэж албан эх сурвалж хэллээ. Чухам яагаад түдгэлзүүлэв, хэзээ эцэслэн шийдэх талаар дахин тодрууллаа. АТГ-ын Мөрдөн шал гах хэлтсээс Эрүүгийн хуу лийн 264 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн УИХ-ын гишүүн О.Чу луун батыг эрүүгийн хэрэгт татаад гурван жилийн нүүр үзэж бай гаа ч одоо хэр нь эцэслэн шийдээгүй байна. Нийслэлийн Прокурорын газраас түүнд холбогдох хэргийг түдгэлзүүлэхээр АТГ-т мэдэг дэл хүргүүлснээр хэргийг мөрдөн шалгах ажиллагаа зогссон байна. Эрхэм гишүүн 2006 оны гурав дугаар сарын 9-нд “40000 айлын орон сууц” хө төлбөрийн хүрээнд 200 сая ам.дол ларын аккредитив нээх гэрээ байгуулж, АНУын иргэн Жорж Чайлмерс 20 гаруй сая долларын хөрөнгө босгосон хэрэгт нэр холбогдоод байсан ч мөрдөн бай цаалтын явцад залилуулсан хохирогч болсон юм. Эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт татагдаад бай гаа хэргийг хэзээ эцэслэн ший дэх талаар тодруулахад “УИХ бүрэн эрхийг нь хэзээ түдгэлзүүлнэ, тэр цагт хэргийг эцэслэн шийднэ” гэв. Ха рин АТГынхан “Хэр гийн мөр дөн байцаалтад ямар ч нэмэлт ажиллагаа хийгдээгүй” гэв.